top of page

ХҮРГЭЛТ БОЛОН БУЦААХ НӨХЦӨЛ

ХҮРГЭЛТ

Бид Монгол Шуудан ХК-ийн шуудангийн үйлчилгээг ашигладаг бөгөөд Улаанбаатар хот дотор 11,000 төгрөг, Дархан хотод хүргэлт үнэгүй. Харин бусад 20 аймагт тухайн захиалга бэлтгэгдэх үед хүргэлтийн үнэ бодогдох болно. 

Хүргэлт ажлын 2-3 өдрийн дотор хүргэгдэх болно гэдгийг анхаарна уу.

БУЦААХ & СОЛИХ 

Хямдралтай бүтээгдэхүүнээс бусад бүх бүтээгдэхүүн 7 хоногийн дотор буцаах болон солих боломжтой. Буцаах болон солих тохиолдолд enkhamar@mesgi.mn, dunjingarav@mesgi.mn цахим шуудангаар болон албан ёсны хуудсуудаар дамжуулан холбогдоно уу!

 

Буцааж буй бүтээгдэхүүн нь шинэ буюу өмсөөгүй байх шаардлагатай ба анх бүтээгдэхүүн хүлээн авах үед дагалдсан хайрцаг, сав баглаа боодол хөндөгдөөгүй байх шаардлагатай. 

Бид таны буцаасан бүтээгдэхүүнийг хүлээн авч, шалгасны дараа таны хүсэлтийн дагуу таны захиалгыг солих эсвэл буцаан олгох болно. Улаанбаатар дахь манай агуулах болон Дархан дахь үйлдвэр руу буцах тээвэрлэлтийн зардлыг худалдан авагч өөрөө хариуцна.

Гадаа өмсөх зориулттай гуталны ул салсан тохиолдолд бид үнэгүй засварлах үүрэг хүлээнэ. Энэхүү нөхцөл нь худалдан авалт хийгдсэнээс 1 жилийн дотор буюу 365 хоног доторх бүтээгдэхүүнд хамаарна. 

Угаасан эсвэл норсон бүтээгдэхүүнийг аль ч тохиодолд буцаах болон солих боломжгүйг анхаарна уу.

StorePay болон бусад хуваан төлөх, зээлийн үйлчилгээгээр авсан худалдан авалтыг буцаах боломжгүй.

bottom of page